• Эхлэл
  • Т.Дорждэрэмд 5.1 жилийн хорих ял оногдуулжээ

Т.Дорждэрэмд 5.1 жилийн хорих ял оногдуулжээ

2017/05/05

Төрийн банкны орлогч захирал асан Т.Дорждэрэмд холбогдох хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, 5.1 жилийн хорих ял оногдуулах шийдвэр гаргажээ.

Мөн түүнд хахууль өгсөн гэх Ц.Алтансүхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оноосон байна.

Хэргийг сануулахад, “Дөрвөлж” компанийн захирал Л.Алтансүх нь орон нутгийн мэдлийн өмчийг Төрийн банкны 800 сая төгрөгийн барьцаанд тавихдаа Т.Дорждэрэмд 25 сая төгрөгийн хахууль өгснийг мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтаар тогтоосон гэдэг.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна