• Эхлэл
  • Өнөөдрөөс дулаарах уу?

Өнөөдрөөс дулаарах уу?

2017/05/05

Ойрын өдрүүдэд нийт нутгаар сэрүүсч, цаг агаар тавгүй байгаагаас “Хэзээнээс дулаарах бол” гэсэн хүлээлт үүсчээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр урьд шөнө говийн болон зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байсан. Тэгвэл өнөөдрөөс дулаарах уу гэсэн асуултад дараах мэдээллийг өгч байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Дорноговийн нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

2017 оны 05 дугаар сарын 06-наас 05 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 9-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 8-нд зарим газраар, 9-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар сэрүүснэ гэжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна