• Эхлэл
  • МАХН-ынхан шаардлага хүргүүлэв

МАХН-ынхан шаардлага хүргүүлэв

2017/05/05

МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, УИХ-ын дарга, мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга нарт шаардлага хүргүүлжээ.

Шаардлагад Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль шүүхийн байгууллага тулгамдаж байгаа асуудал, ялангуяа хуулийг завхруулж байгаа явдлыг таслан зогсоох ёстой гэсэн асуудлыг хөндсөн юм байна.

Шаардлагын дагуу холбогдох арга хэмжээг авч, хариуг ирүүлэх байх гэж найдаж буйгаа тус намын гишүүн Ц.Оюунбаатар хэллээ.   

МАХН-ынхан өчигдөр Их хуралдай зохион байгуулсан юм. Тус хуралдаанд 1000 гаруй гишүүд оролцсон бөгөөд улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн, төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх шийдвэрт хүрсэн аж.

Мөн МАХН-ын гишүүд өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд жагсах бус цугларалт хийлээ.

Эх сурвалж: news.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна