• Эхлэл
  • Х.Бат-Ялалтыг 2.4 сая төгрөгөөр торгожээ

Х.Бат-Ялалтыг 2.4 сая төгрөгөөр торгожээ

2017/05/08

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг өмгөөлөгч Х.Бат-Ялалтыг шүүгчид нөлөөлсөн гэж үзэн Шүүхийн ерөнхий зөвлөлд мэдүүлэг хүргүүлжээ.

Х.Бат-Ялалт нэгэн иргэнд холбогдох хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ хэвлэлээр "Шүүгч Н.Батчимэг мөнгөтэй талд нь ажилладаг" гэж ярьсан төдийгүй "авлигачин", "мөнгө хүүлэгчид үйлчилдэг, аятайхан байгаарай" зэргээр хэл амаар доромжилж, дарамталсан байна. 

Энэ дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22, 38 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлжээ.

Тус шүүхээс хянан хэлэлцээд Х.Бат-Ялалтыг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.4 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна