Өнөөдөр Зорчигч тээврийн нэгтгэлээс өнгөрсөн хугацаанд Зорчигч тээврийн нэгтгэлийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд тэргүүлэгчдийнхээ хурал болон тайлант хурлаа нэг ч удаа хийж чаддаггүй байсан тухай болон зарим асуудлыг хөндөж хэвлэлийн хурал хийлээ.
Тэдний хэлж буйгаар "Таван ч үйлдвэрчний эвлэлийн байгууллага өөр өөрийн эрх ашгаа хамгаалж маргааны төвшинд асуудлыг олон нийт болоод дээд байгууллагадаа буруу ташаа мэдээлэл өгдөг байсан байна.
Үүнээс болж ажилчдын эрх ашиг хөндөгдөж, тэдний дунд үл ойлголцол их бий болж эхэлсэн.
Тиймээс үүсээд буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор бүх ажилчдынхаа төлөөлийг оролцуулаад, өнгөрсөн сарын 27-ны өдөр Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хороог хуралдуулж, Ц.Ариунбаатарыг даргаар нь сонгосон.
Уг хуралдаанаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1590 ажилтнаас 1274 ажилтан буюу нийт ажилтнуудын 92 хувь нь гишүүнээр элсэж батламжаа гардан авсан бөгөөд бүтэц бүрэлдэхүүний хувьд 28 тэргүүлэгч, хяналтын хорооны 11 гишүүнийг баталсан.
Ингээд ажилтнуудынхаа үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хангах, эрх ашгийг нь хамгаалах зорилгоор байгуулагдсан Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид 04 сарын 26-ны өдөр хуралдаж, нэгтгэлийн захиргаатай Хамтын гэрээг Монгол улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулиудыг иш үндэс болгон байгуулсан юм.
Ийнхүү Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтнууд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж чадах үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулан дээд шатны байгууллагатайгаа хамтын гэрээ хэлэлцээр байгуулж, хөнгөлөлт тусламж дэмжлэг авах боломжийг бүрдүүлсэн хууль ёсны байгууллагатай болж чадлаа” гэв. Иргэд,
- Энэ салбар чинь толгой нь гэж тэр чигтээ хамаатан садангын байгууллага юм билээ. Энгийн хамаатан биш хүмүүс нь ажилд ороод төд удалгүй халагдаж байгаа харагдана. Энэ мэтчилэн худал хуурмагаар хүмүүсийн амьдралаар тоглож болохгүй.
- Хийх юмаа олж ядсан хүмүүс шиг л байх юм. Бодит байдал дээр нэг л алдаа гаргавал хална гэж айлгаж, дарамталж байдаг байгууллага. Ах дүү нарын байгууллага гэхэд болно. Зааж сургаж байж ажилчдын боловсруулах болхоос дарамталж байж ажлуулна гэж байхгүй.
- Гишүүд нь цаашид сайн ажиллаж чадвал сайн л хэрэг. Гагцхүү газар дээрээ ажлын талбай дээр хэр журамтай юм гэдэг нь сонирхолтой.
Сэтгэгдэл байхгүй байна