• Эхлэл
  • ”МИАТ” Боингоо хүлээн авлаа

”МИАТ” Боингоо хүлээн авлаа

2017/05/10

“МИАТ” компани Улаанбаатар хотын цагаар 02:30 цагт Oман улсын “Oman Air S.A.O.C” компанийн "Боинг 737-700" загварын агаарын хөлөгөө хүлээн авчээ. Боинг 737-700 агаарын хөлөг нь бизнес ангиллын 12, энгийн ангиллын 102 суудалтай.

Агаарын хөлгийг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК хоёр жилийн хугацаанд түрээсээр ашиглах юм.

Уг агаарын хөлгийг “Oman Air S.A.O.C” компанийн нисгэгчээс гадна “МИАТ” ТӨХК –ийн Аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын албаны дарга Д.Цогтгэрэл, МИАТ ТӨХК-ийн "Боинг 737-800" агаарын хөлгийн дарга, багш З.Энхбаяр нарын хүмүүс авчирсан байна.

Эх сурвалж: МИАТ ТӨХК


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна