• Эхлэл
  • Францын шинэ ерөнхийлөгч Эммануэль Макрон

Францын шинэ ерөнхийлөгч Эммануэль Макрон

2017/05/10

Францын хамгийн дур булаам улс төрч Эммануэль Макрон сонгуульд ялалт байгуулж шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдов. Эдийн засгийн сайд асан, Ротшильдын гэр бүлийнхний хөрөнгө оруулалтын сангийн банкир асан Макрон өрсөлдөгчдөөсөө хэдэн мянга дахин илүү сурталчилгаа явуулж ийнхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлжээ. 15 настайдаа анх сургуулийнхаа багшид дурласан тэрээр эхнэр Брижитээ тасралтгүй магтдаг нэгэн. 

Макрон 36 настайдаа Сангийн сайдаар томилогдсон бөгөөд Эдийн засгийн яаманд мөн ажиллаж байв. Макрон 2015 онд "Эдийн засгийн өсөлт, хөгжил болон бололцооны тэгш эрх байдлын тухай хууль"-ийг батлуулж өөрийн байр сууриа бататгасан төдийгүй түүний санаачилсан энэхүү хулийг Макроны хууль гэж нэрлэдэг байна. Эдийн засгийг либералчлах, түүний дотор дэлгүүрүүдийг ням гаригуудад нээлттэй байлгах зэрэг хэд хэдэн заалтууд энэхүү хуулийг хийгээд түүнийг санаачлагчлийг алдаршуулсан байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна