• Эхлэл
  • АНУ: Холбооны Мөрдөх Товчооны Захирлыг халав

АНУ: Холбооны Мөрдөх Товчооны Захирлыг халав

2017/05/10

РИА Новостиийн мэдээлснээр АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны захирал Жеймс Коми өөрийг нь халсан тухай мэдээллийг телевизийн мэдээнээс үзсэн ажээ.

ХМТ-ийн захирлыг Хууль Зүйн сайд, Ерөнхий прокурор Жефф Сешнсын өргөдлийн дагуу ажлаас нь чөлөөлсөн бөгөөд шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп Коми-г Товчоог удирдаж чадахгүй байна гэж мэдэгдсэн юм. Коми-гийн үүрэгт ажлыг түр хугацаанд түүний туслах Эндрю Маккейб гүйцэтгэхээр болсон байна.

Жеймс Коми ХМТ-ны захирлын албан тушаалыг 2013 онд хүлээн авсан бөгөөд өмнөх ерөнхийлөгч Барак Обама Коми-г 10 жилийн хугацаатай томилсон юм.

Хууль Зүйн яамны санамж бичигт ХМТ-ны захирал Коми өөрийн албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэсэн бөгөөд энэ нь Хиллари Клинтоныг төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байхдаа хувийн шуудангаа ашигласан гэсэн хэргийг хаасантай холбоотой гэж үзэж буй.

ХМТ-ын захирлыг ажлаас нь халсантай холбогдуулан Хууль Зүйн сайд, Ерөнхий прокурор Жефф Сешнс "ХМТ-ын захирлын үүргийг хууль зүйн яамны дүрэм журмыг чандлан сахин мөрддөг хүн гүйцэтгэх ёстой " гэж мэдэгдсэн төдийгүй Цагаан Ордноос Коми-г ажлаас нь халсан явдал Оростой холбоотой мөрдлөгт хамааралгүй гэсэн байна.

Коми-гийн ажлаас халагдсан тухай мэдээлэлтэй холбогдуулан хамгийн түрүүнд WikiLeaks-ийг үндэслэгч Жулиан Ассанж сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд тэрээр ХМТ-ын захирал асныг ажилд авахад бэлэн байна гэж жиргэжээ.

Трампын энэхүү шийдвэрийг АНУ-аас “оргон зайлсан” Эдвард Сноуден “ХМТ-ийн ажилд улс төрийн нөлөө” үзүүлж байна гэж шүүмжилсэн төдийгүй “ХМТ-ын энэ захирал намайг улс төрийн үйл ажиллагаа явуулсан гэж олон жилийн туршид торны цаана хорихын төлөө зүтгэсэн. Би түүнийг халах ёсгүй гэж хэлж чадаж байхад та нар ч гэсэн бас чадах нь тодорхой” гэж Сноуден жиргээндээ бичжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна