Тавдугаар сарын 9-ны ний өдөр Иракийн цэргийнхэн Баруун Мосулд гэнэтийн давшилт хийж хэд хэдэн дүүргүүдийг Исламын улсаас чөлөөлсөн байна.
Дараах дүүргүүдийг эзэлсэн байна. Үүнд: Канса талыг, Таммуз-17 талыг, Харамат, Вади Эгаб. Давшилтын явцад Иракын цэргийнхэн Исламын улсын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч арми их хохирол амссан ба алдсан хүн хүч, техникийн тоог нь зарлаагүй байна.
Баруун Мосулын 80 хувийг ийнхүү чөлөөлсөн ба ойрын өдрүүдэд хуучин ба бусад дүүргүүдийг эзлэхээр нэмэлт хүч Иракын армийнхан татсан байна.
Орчуулсан: Лхагва Адьяа
Сэтгэгдэл байхгүй байна