Эрхэм жолооч та www.transdep.mn сайтанд хандаж, тээврийн хэрэгслийнхээ УЛСЫН ДУГААР, эсвэл АРЛЫН ДУГААРЫГ оруулснаараа таны автомашин техникийн хяналтын үзлэгт хэзээ хамрагдсан, тэнцсэн эсэх, мөн дараагийн хамрагдах хугацаагаа мэдэх боломжтой юм.
Импортын тээврийн хэрэгсэл буюу улсын дугаар аваагүй байхдаа техникийн хяналтын үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгслийг арлын дугаараар нь оруулж шалгах боломжтой аж.
Техникийн ХЯНАЛТЫН ҮЗЛЭГТ орох автомашин эзэмшигч нарын мэдвэл зохих зүйлс
1. НИТХурлын Нийслэлд автотээврийн хэрэгслийн бүртгэл төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журмын 3.8, 3.9 р зүйлд заасны дагуу дараах 3 төрлийн татвар, албан журмын даатгалд хамрагдсан автомашин Техникийн ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ-т орно.
- Автомашин өөрөө явагч хэрэгслийн албан татвар
- Агаарын бохирдолын хураамж
- Зам ашигласаны татвар зэргийг төлж баталгаажуулалт хийлгэсэн байх
- Жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн байх (даатгалын гэрээгээ авчрах)
2. Техникийн ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ-т орохоор ирж байгаа автомашин доорх зүйлсийн бүрдүүлж ирнэ үү. Дэлгэрэнгүй унших бол ЭНДдараарай.
- Галын хор (хэвийн ажиллагаатай байх)
- Ослын зогсолтын тэмдэг
- Эмийн сан
САНАМЖ: Тухайн жилд өөр оношлогооны төвд ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ-т ороод тэнцээгүй бол зөвхөн тухайн оношлогооны төвдөө дахин үзлэгт орох шаардлагатай байдаг.
Сэтгэгдэл байхгүй байна