Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өчигдөр СЕХ-нд материалаа өгсөн. МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас Н.Энхбаяр нэр бичиг баримтаа өгсөн билээ.
Нэр дэвшигчдийг албан ёсоор баталгаажуулах хүртэл гурав хоног шаардагдана.
Хэрэв нэр дэвших боломжгүй гэж үзвэл тухайн намаас нөхөн нэр дэвшүүлэх хуулийг хугацааг СЕХ-ноос олгох юм. Энэхүү хуулийн хугацаа МАХН-д хамгийн их хамгаатай гэдгийг хуульчид, улстөрчид хэлж байгаа.
МАХН-ын дарга Н.Энхбаяр хууль эрх зүйн хувьд нэр дэвших эрхгүй гэдгийг шүүхээс тогтоосон. Гэтэл МАХН-ын Бага чуулганаас 100 хувийн саналаар гарч ирчихээд бадаг.
Намын гишүүд нь даргыгаа нэр дэвшүүлэхийн тулд бараг л өдөр бүр жагсаал цуглаан хийж байна. Уг жагсаалыг зохион байгуулж буй УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ хэлэхдээ "МАХН-ын Бага чуулганы гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нэг л хүнийг 100 хувийн саналаар дэмжсэн. Бидэнд хоёр дахь хувилбар гэж байхгүй.
Ер нь хууль хүчний байгууллагын гаргаж буй хууль бус шийдвэрийг дагаж, нэгэнт сонгуульд өрсөлдүүлэхгүй нь тодорхой боллоо, дараагийнх нь хүнийг сонгоё гэдэг ийм бодлогогүй шийдвэр гаргадаг нам нь манайх биш. Манай намынхан хууль хүчний байгууллагын удаа дараагийн хууль бус шийдвэрийг эсрэг тэмцэж, эсэргүүцэж ирсэн.
Бид эцсийн үр дүндээ хүртлээ тэмцэнэ. Өөрөө хэлбэл хууль хүчний байгууллага болоод СЕХ хууль бусаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй байх шийдвэр гаргавал бид цаашид тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно" гэв.
Тэгэхээр Н.Энхбаяраас өөр сонголтгүй МАХН-ын тухайд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчгүй үлдэх магадлал хамгийн өндөр болчихоод байна. Н.Энхбаяраас өөр сонголтгүй, хувилбаргүй МАХН-ын улстөрийн үйл ажиллагаа, тэмцэл энэ жилээр дуусгвар болох гэдгийг эрхэм дарга нь шийдэх болж байна.
Эх сурвалж: Times.mn
МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаяр СЕХ-нд материалаа хүлээлгэн өглөө
Сэтгэгдэл байхгүй байна