• Эхлэл
  • Монголчууд УАЗ-469-т зориулан хөшөө босгоно

Монголчууд УАЗ-469-т зориулан хөшөө босгоно

2017/05/12

"Мөнгөн Шонхор" автоклубын тамирчдын санаачлагаар алдарт УАЗ-469 машинд буюу монголчуудын ярьж заншсан 69 машинд зориулан Замын-Үүд-д хөшөө барихаар болсон байна. 

Замын-Үүд сумын удирдлага клубыхныг дэмжиж буй бөгөөд туслалцаа үзүүлнэ гэж амлажээ. УАЗ-469 машины цор ганц хөшөө машины төрсөн газар болох Ульяновск хотод байдаг ажээ.

ХХ зуунаас эхлэн УАЗ 469 монголчуудын үндэсний гэмээр тээврийн хэрэгсэл болсон бөгөөд туулах чадвар өндөртэй энэ машиныг "төмөр хүлэг" гэж нэрлэх нь бий.

Бартаат замын уралдаанд оролцдог Монгол тамирчид төдийгүй энгийн иргэд хүртэл "монголчилж болдог" энэ машиндаа ам сайтай байдаг. 

Ульяновын автомашины завод 1950-иад оноос УАЗ машинуудыг анх боловсруулж, 1958 онд УАЗ-460 гэсэн загварын анхны туршилтын загварыг үйлдвэрлэжээ.

Бүх төрлийн зам дээр хүн болон ачаа тээвэрлэх зориулалттай бүтээгдсэн УАЗ-469 машин 1972 оны 12-р сарын 15-ны өдөр үйлдвэрээс гарч байсан түүхтэй. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ter elsen tsuld yahan ve .uneheer mongoliig teesen unaa yum chin Ulaanbaatart bosgoh yumsan da aiin
    2017 оны 05 сарын 13
  • эргүү
    тЭНЭГ ХҮМҮҮД
    2017 оны 05 сарын 12