• Эхлэл
  • Mонголын үндэсний музейг үнэ төлбөргүй үзээрэй

Mонголын үндэсний музейг үнэ төлбөргүй үзээрэй

2017/05/15

Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 15-ныг буюу энэ өдрийг  "Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэхүү өдрийг тохиолдуулан Mонголын үндэсний музей, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран энэ сарын 15-нд гэр бүлээрээ музей үзэхээр ирсэн үзэгчдэдээ үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ.

Mонголын үндэсний музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхимтай ажээ.

Мөн музейн сан хөмрөгтөө 56 мянган үзмэртэй, үндэсний хэмжээний тэргүүлэх музей бөгөөд Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, дэлгэн үзүүлдэг эрдэм шинжилгээний судалгаа сурталчилгааны төв байгууллага юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна