МАХН-ын гишүүд өчигдөр 11.00 цагаас эхлэн СЕХ-ны гадаа цуглан, тус намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж авахыг шаардлаа.
СЕХ-ны удирдлагууд эхлээд Н.Энхбаярыг хуралд оролцуулахаас татгалзан, дараа нь арын хаалгаараа гарч явцгаасан байна.
Иймд МАХН-ын иргэд бухимдахын сацуу парламентын сонгуульд даргыг нь өрсөлдүүлээгүй түүх давтагдах вий хэмээн болгоомжилж байгаа аж.
МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг хэд хэдэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. Үүнд
- Нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу. Тухайлбал, хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй.
- Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, ялтайд тооцох хугацаа дуусаагүй. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах аж.
- Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны 8 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзэж бүртгэхээс татгалзжээ.
Харин иргэд энэ үйлдлийг шүүмжилж байна. Иргэд,
- Н.Энхбаярыг сонгуульд өрсөлдөөд ялах нь тодорхой гэдгийг мэдээд зориуд бүртгэхгүй байгаа. Энэ хүн ерөнхийлөгч болох тэр үед өнөөх хээль хахуульчид, оффшортонгуудыг үгүй хийнэ гэдгээс айж бүх эрх мэдэлтнүүд түүнд саад хийж байна.
- СЕХ Н.Энхбаярыг бүртгэхгүй байгаа шалтгаан дундаас ял эдэлсэн гэх шалтгаан хачирхалтай. Ерөнийлөгч Ц.Элбэгдорж өршөөлийн хуулиар түүнийг ялыг ч мөн хэрэгсэхгүй болгосон. Гэтэл одоо яагаад үүгээр далимдуулан түүнийг улс төр рүү оруулах байгаа юм бэ? хачирхалтай санагдаж байна.
- Энэ үед ерөнхийлөгч түүний ялыг хэрэгсэхгүй болгосон гэдгийг сануулах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн өөрийнх нь гаргасан хуулиар л ийм зүйл болсон.
Сэтгэгдэл байхгүй байна