БНХАУ-д үйлдвэрлэлийн үнийн индекс дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өслөө.
Энэ нь өмнөх сарын 7.6 хувийн өсөлттэй харьцуулахад саарсан төдийгүй “Bloomberg”- ийн шинжээчдийн 6.7 хувийн таамгаас дутсан үзүүлэлт аж.
Үүнд түүхий эдийн зах зээлийн өсөлт саарсан нь нөлөөлсөн гэж шинжээчид онцоллоо.
Олон улсад түүхий эдийн ханш суларч өнгөрсөн долоо хоногт сүүлийн таван сарын доод түвшинд хүрчээ.
Ингэснээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах ханшийн өсөлт эргээд огцом буурч буйг шинжээчид тайлбарлаж байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс өнгөрсөн сард 1.2 хувиар өсжээ.
Энэхүү үзүүлэлт дөрөвдүгээр сард 0.9 хувиар өсөж байсан юм. Хүнсний бус бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа нь хүнсний бүтээгдэхүүний үнэ нам дор түвшинд хадгалагдахад нөлөөлж байгааг шинжээчид онцолжээ.
Эх сурвалж gogo.mn
Сэтгэгдэл байхгүй байна