• Эхлэл
  • Гүүрэн дээрээс автомашин онхолджээ

Гүүрэн дээрээс автомашин онхолджээ

2017/05/15

Гүүрэн дээрээс автомашин онхолдож, зорчигчид гэмтсэн хэрэг өнгөрсөн амралтын өдрөөр гарчээ.

Тодруулбал ХУД-ийн нутаг Биокомбинатын зам, Сонгиноны амралт явах замын модон гүүрэн дээрээс “Greatwall” З жолоочтой автомашин онхолдсон байна. Ослын улмаас  дөрвөн хүн гэмтжээ.

Мөн өнгөрсөн амралтын өдрөөр БГД-ийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө, 3-р эмнэлэгийн урд замд амины Toyota Chaser маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч 32 настай У-г мөргөж амь насыг нь хохироожээ.

Хэргийг БГД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Эх сурвалж shuud.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна