Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж Бурхан Халдуны оройд хүн гарахыг хориглолоо.
Орой дээр байсан овоог буулгаж, Их хар сүлдийг уулын бэлд байрлуулахаар болжээ.
Учир нь тус уулыг зорин очсон хүмүүс байгаль орчныг маш ихээр бохирдуулж байгаа учраас дээрхи шийдвэрийг гаргасан байна.
Энэхүү шүтэлгэт Бурхан Халдун уул Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Хэрлэн голын эхний баруун гар талын цутгал болох Богдын голын эхэнд далайн түвшнээс дээш 2361.5 м өндөрт өргөгдөн оршино.
Бурхан Халдун уул Улаанбаатар хотоос шулуунаар 186 (279) км, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас шулуунаар 75 (86) км зайд оршдог.Уг уулын төрийн тахилгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар 1995 оноос эхлэн дөрвөн жил тутамд тахиж байхаар болсон билээ.
Эх сурвалж: Criminal.mn
Сэтгэгдэл байхгүй байна