• Эхлэл
  • Сирийн долоо хоногийн тойм

Сирийн долоо хоногийн тойм

2017/05/15

1. Алеппо муж: Тус мужид Сирийн армийнхан ИУ.ийнханд хүнд цохилт өгч "Джира" агаарын баазыг эргүүлэн авч Мусканы хөндийд гарсан байна. Маскана-Табка-Ракка чиглэлийн Н4 замын уулзвар дээр хүн хүч дайралтын хэд хэдэн бүлгийг армийнхан бэлдэж байна. Ойрын хэдэн өдөр Табка-Ракка чиглэлээр нэг хэсэг нь давших ба өмнөд зүүн хэсгээр Ханашир-Алеппо гэсэн хангалтын замын дагуу 2 дахь бүлэг давших юм байна.
Ислам Улс хэд хэдэн дайралт хийсэн боловч хохиролтой нутгийн гүнрүү ухарсаар байна.

2. Идлиб муж: Тус мужийн дотоод байдал хүнд байгаа ба Лалын хэт даврагч бүлгүүд "Сирийн чөлөөлөх Арми", Сөрөг хүчний эсрэг хүчтэй тулаанууд хийж хот суурингаас шахаж эхлээд байна. Энэ байдлыг харгалзаж Туркын армийн хэсгүүд Хатай мужийг тэр чигт нь эзэлж өөрсдийн дэмждэг сөрөг хүчнийхнийг лалын хэт даврагч бүлэглэлийн эсрэг эрчимтэй зэвсэглэж байна. Тус мужид хэт даврагчдийн ба сөрөг хүчний 50.000-70.000 хүнтэй бүхэл бүтэн армиуд 3 дахь долоо хоногтоо тулаан хийж байгаа билээ.

3. Дамаск муж: Дамаск хотын дагуул дүүрэг Кобанд армийнхан нэвтэрч бүрэн чөлөөлөөд байна. Тус тулааны явцад сөрөг хүчин ба Лалын хэт даврагч бүлгүүд их хохирол амсаж засгийн газартай зарим нь гэрээ байгуулж бууж өгөөд байна.
Одоогийн байдлаар 800 гаруй зэвсэгт дайчид тус дүүргийг орхиж гарсан ба 300 гаруй нь бууж өгөөд байна.

Ойрын өдрүүдэд Сирийн армийнхан Баруун-Гута, Палестины Ярмак Хууран хотыг лалын хэт даврагч ба ИУ.ийнхаас чөлөөлөх ажиллагаанд бэлдэж эхлээд байна.

4. Хомс муж: Сирийн армийн 5-р легионы дайчид өмнөд баруун чиглэлээр давшиж Палмира хотоос өмнөд зүүн хэсгээр Ал-Талыл замын зангилааг эзэлж Т-3 агаарын баазад 14 км дөхөж байрлалаа эзэлсэн байна. Ингэснээр энэ хэсэгт байгаа ИУ.ийг тус мужаас шахан гаргаж Дейр Оз Зор хотын чиглэлд хийх давшилтын түшиц газрыг бий болгох байдалд орсон байна.

5. Дамаск хотоос 70-120 км зайтай Израйл, Иорданы хилийн хэсгээр Сирийн сөрөг хүчин ба Ислам улсынхан, Лалын хэт даврагч бүлгүүдийн хооронд ширүүн тулаанууд үргэлжилсээр байна. Тус нутагт Их Британи, АНУ.ын тусгай ангийн 1500 орчим цэргүүд Сирийн сөрөг хүчний цэргүүдтэй хамтарч давшилт хийж эхлээд байна.

6. Ракка муж: "Сирийн ардчилсан хүч" болох Курд-араб омгийн эвсэлийн цэргүүд АНУ.ын тусламжтайгаар Табка хот, Табка усан далан, хэд хэдэн суурин чөлөөлж Ракка хотыг баруун талаас нь зарим газраар хаасан байна. Энэ хэсэгт ИУ.ынхан хэд хэдэн хүчтэй цохилт өгч Курдын хүчин 7 хоногийн тулаанд 500 гаруй дайчдаа алдаад байна. Одоогоор курдын хүчин Ракка хотруу ордог чухал замуудыг хаасан бөгөөд идэвхтэй давшилтанд бэлдэж байна.

ВИДЕОГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна