• Эхлэл
  • Персийн булангийн дайны талаарх 10 баримт

Персийн булангийн дайны талаарх 10 баримт

2017/05/15

1. Персийн булангийн дайн нь 1990 оны Ирак улс хөрш Кувейт руу халдсаныг эсэргүүцсэн АНУ тэргүүтэй холбоотны хүч Иракийн армийн хооронд болсон дайн юм.

2. Холбоотны хүчний бүрэлдэхүүнд Европ, Номхон далай, Ойрхи дорнодын 40 орчим улсын цэргүүд багтаж байв.

3. Холбоотны талаас 670 000 орчим цэргүүд дайны үйл ажиллагаанд оролцсон бөгөөд талаас илүү нь АНУ-ын цэргүүд байлаа. Мөн цэргийн ажиллагааны зардалд АНУ дангаараа 61 тэрбум доллар зарцуулсан бол бусад улсууд нийлээд 50 орчим тэрбум доллар зарцуулжээ.

4. Иракийн армийн 100 000 гаруй цэрэг уг дайны үеэр алагдсан ба олзлогдсон байна. Харин холбоотны талаас 400 орчим цэрэг алагджээ.

5. 1990 оны 8 дугаар сард Саддам Хуссейн Кувейт руу дайрах шийдвэр гаргасан. Тухайн цаг үед Ирак улс Ирантай хийсэн 9 жилийн дайны улмаас эдийн засаг нь дампуурлын ирмэгт ирээд байсан тул Кувейтийн газрын тосны нөөц бүхий газруудыг өөрийн улсдаа авахаар шийдвэрлэсэн ажээ.

6. Нэгдсэн үндэсний байгууллагаас Иракийг Кувейт руу дайрсан даруйд 7 хоногийн дотор тус улсын нутаг дэвсгэрийг орхин гарахыг шаардсан шаардлага хүргүүлж байжээ.

7. Ирак НҮБ-ын шаардлагыг хүлээж авахаас татгалзсаны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Эцэг Буш "Цөлийн бамбай ажиллагаа"-г эхлүүлэх тушаал өгч энэ бүс нутагт цэрэг зэвсгийн нөөцөө татан төвлөрүүлж эхэлжээ.

8. Хэдэн сарын дараа НҮБ Иракийн зэвсэг хүчинг Кувейтийн нутгаас цэргийн хүчээр шахан гаргахыг зөвшөөрсөн байна. Цөлийн шуурга ажиллагаа 1991 оны 1 сарын 16-нд Кувейт дэх Иракийн цэргийн байрлалд агаарын цохилт өгсөнөөр эхэлжээ.

9. 1 сарын дараан Холбоотны хүчин Кувейтийн нутагт хуурай замын цэргээ оруулсан бөгөөд хэдхэн хоногийн дараа Иракийн тал НҮБ-ын шаардлагыг хүлээн зөвшөөрсөн юм.

10. 2-р сарын сүүлээр байлдааны ажиллагаа бүрэн дуусч Кувейтийн удирдагч Эмир Ал Сабах эх орондоо эргэн ирсэн байна. Кувейтэд гал зогсоох хэлэлцээр 1991 оны 04 сарын 11-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнээр НҮБ дайн дууссаныг албан ёсоор зарлажээ. Уг дайн Ойрхи дорнодын улсуудад маш том сургамж болсон юм. Учир нь Иракийн арми уламжлалт хэлбэрээр өргөн фронтоор холбоотны хүчинтэй тулалдах гэснээс болж асар их хохирол амссан билээ. Иракийн армийн удирдлага хээл хахуульд автсан, зэвсэг техник нь хоцрогдсон, арми дотор цэвэрлэгээ явагдсан байсан, нэгдсэн удирдлагагүй зэрэг нь маш их нөлөөлсөн.

Орчуулсан: Б. Эрдэнэбат


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна