Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны нэгдүгээр улирлын судалгааг өнөөдөр танилцуулсан бөгөөд нийт өрхийн таван хувь нь 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой гэж судалгаагаар гаргасан байна.
Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 940 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 25 мянган төгрөгөөр буурсан байна. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 34 мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэвэл:
300.0 мянгаас доош орлоготой өрх 116.0 (13 хувь) мянга, энэ хэмжээний зарлагатай өрх 84 (9.7 хувь) мянга,
300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 151 (17.5 хувь) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 151 (17 хувь) мянга,
500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 2674 (30 хувь) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 278 (32 хувь) мянга байна.
2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 43.3 (5 хувь) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 47.6 (5.5 хувь) мянга байна.
Сэтгэгдэл байхгүй байна