• Эхлэл
  • Ц.Шаравдорж: СЕХ хууль зөрчин Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзлаа

Ц.Шаравдорж: СЕХ хууль зөрчин Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзлаа

2017/05/16

Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэж авахаар татгалзсантай холбогдуулан МАХН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Өчигдөр бидний хувьд их чухал өдөр байсан. МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ бүртгүүлэх хүлээлттэй байв. Гэвч СЕХ хууль зөрчих замаар Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзах шийдвэрийг гаргалаа. СЕХ-ноос гаргасан тогтоолын заалтууд нь маш ерөнхий байна. Тодорхой биш байгаа нь хардлага төрүүлж байна” хэмээн Ц.Шаравдорж хэллээ.

Мөн СЕХ нэр дэвшигчдийг бүртгүүлэх ажиллагааг хаалттай явуулсан. Хууль хүчний байгууллагыг дуудаж иргэдийг нэвтрүүлээгүй гэх зэрэг үйлдлийг шүүмжилж буйгаа илэрхийллээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар "МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр гуай 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулчихлаа. Үүнийг МАНАН хүлээн зөвшөөрсөн. Тэд Ерөнхийлөгч болъё гэвэл сонгох, сонгогдох эрхийг зөрчихгүй байх ёстой байсан. МАХН-ыг иргэний хөдөлгөөн, эвслүүд дэмжиж ажиллаж байна. МАНАН гурван сая иргэнээс гадна ОУВС, Рио тинто, Монгол төрийн эрх барих эрхэнд халдлаа. Тиймээс энэ сарын 18-нд 11.00 цагаас  Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн жагсаалд зохион байгуулна. Жагсаалд идэвхтэй оролцохыг иргэдэд уриалж байна” гэв.

Түүнчлэн тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ыг дэмжин оролцож, ялалтад хүргэнэ гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж gogo.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна