Зимбабве улсын иргэн, номлогч Жонатан Мтетва гэгч Есүстэй нэгэн адил усан дээгүүр явж чадахаа итгэгчдээ харуулахыг хүсчээ.
Номлогч итгэгчдээ дагуулан Матрын голд хүрэлцэн ирсэн байна. "Үзүүлбэр"-ээ үзүүлэхийн өмнө Мтетва долоон хоногийн турш залбирал үйлдэн биеэ бэлдсэн гэдгээ үнэнч шавь нартаа ярьжээ.
Голын ус руу ороод удалгүй гурван том матрын дайралтад өртөн амь насаа алджээ. Хэргийн газарт ирсэн аврагчид хөөрхий номлогчийн дотуур өмдний хэлтэрхий болон углаашийг л голоос олж гаргасан байна.
Эх сурвалж www.wikimon.mn
Сэтгэгдэл байхгүй байна