• Эхлэл
  • Х.Баттулгыг төрийн хамгаалалтад авлаа

Х.Баттулгыг төрийн хамгаалалтад авлаа

2017/05/16

    Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахтай холбогдуулан олон асуудал үүсээд байгаа билээ.

Тухайлбал, МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахад олон будлиан гараад байгаа. Н.Энхбаярыг МАХН нэр дэвшүүлэхээр болсон ч СЕХ-оос татгалзсан хариу өгсөн.

Улмаар МАХН энэ асуудлыг хэлэлцэж өөр хүн нэр дэвшиж магадгүй байгаа юм.  Тэгвэл МАХ-аас УИХ-ын дарга М.Энхболд, Ардчилсан намаас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нар нэр дэвшихээр болсон.

Нэр дэвшигчдийг СЕХ-нд албан ёсоор бүртгүүлсэн өдрөөс эхлэн төрийн хамгаалалтад авдаг байна. Тиймээс хуулийн дагуу Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг төрийн хамгаалалтад авчээ. Харин М.Энхболд УИХ-ын дарга учраас төрийн хамгаалалттай байдаг аж

Эх сурвалж: Breakingnews.mn

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна