• Эхлэл
  • Өөрийгөө шатаахыг оролдсон хүн МАХН-ын гишүүн биш гэв

Өөрийгөө шатаахыг оролдсон хүн МАХН-ын гишүүн биш гэв

2017/05/16

МАХН-ын дэмжигч Тусгаар тогтнолын ордон буюу МАН-ын төв байрны гадаа өөрийгөө шатаахыг оролдсон гэх мэдээлэл тархсан.

Үүний дагуу бид МАХН-ын гишүүд, дэмжигчид суулт зарлаж буй Тусгаар тогтнолын ордон руу очиж, болсон явдлыг тодрууллаа.

“Манай намын гишүүн тийм үйлдэл гаргаагүй. Гадны хүн байсан. Нэг согтуу этгээд өөр рүүгээ шинэ тос асгасан.

Бид цагдаа дуудаж, цагдаагийнхан аваад явсан” гэсэн хариултыг өглөө. МАХН-ын гишүүд дэмжигчдийн жагсаал Тусгаар тогттнолын ордны гадаа найм дахь өдрөө үргэлжилж байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна