• Эхлэл
  • Цагдаагийн тодорхойлолтыг дөрвөн цэгээс олгодог боллоо

Цагдаагийн тодорхойлолтыг дөрвөн цэгээс олгодог боллоо

2017/05/16

Цагдаагийн тодорхойлолтыг өчигдрөөс эхлэн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбарт олгож эхэллээ.

Ингэснээр виз мэдүүлсэн иргэд цагдаагийн тодорхойлолтыг Лавлагааны сангаас гадна ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв болон Драгон салбараас авах боломж бүрдэж байна.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулах, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор цагдаагийн тодорхойлолтыг дөрвөн газраар олгодог болсон бөгөөд Драгон салбараас нийслэлийн баруун хэсэгт оршин суудаг иргэд болон Сонгинохайрхан авто вокзалаар үйлчлүүлдэг аймгуудын иргэд үйлчилгээ авах боломжтой.Иргэд гадаадад зорчихыг урьсан урилга, бүрэн бөглөсөн визний материалтайгаа ирээд дээрх төвүүдээр үйлчлүүлнэ гэдгийг Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Лут-Өлзий хэллээ.

Эх сурвалж gogo.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна