• Эхлэл
  • Путин: АНУ, Хойд Солонгосыг айлгах хэрэггүй

Путин: АНУ, Хойд Солонгосыг айлгах хэрэггүй

2017/05/17

Хойд Солонгос улс өнгөрсөн амралтын өдөр үл мэдэгдэх баллистик пуужингийн туршилт хийсэн билээ. Уг пуужин 700 км замыг туулсаныхаа дараа Японы тэнгист унажээ. Япон болон Өмнөд Солонгос улсууд Пхеньян ямар төрлийн пуужин туршсан болохыг тогтоохоор ажиллаж байна.

АНУ-ын эрх баригчид уг пуужингийн туршилтыг эрс буруутгасан билээ. “Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзвал хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаас гадна тус улс хойдод тусламж дэмжлэг үзүүлэх болно” хэмээн НҮБ-д суугаа АНУ-ын элч төлөөлөгч Никки Хейли мэдэгдсэн юм.Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр “АНУ-ыг Хойд Солонгосыг айлгах хэрэггүй” гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр “Хойд Солонгос, АНУ-ыг айлгах зорилгоор пуужин харвасан. Үнэндээ тэд илүүтэй ихээр айж байгаа” гэсэн байна.Гэхдээ Путины мэдэгдлийг Никки Хейли эрс буруутгаж “Хойд Солонгосын цөмийн заналхийлэл олон улсыг заналхийлж байна” хэмээн хариу мэдэгджээ.

Эх сурвалж shuud.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна