• Эхлэл
  • Өнөөдөр Олон Улсын Музейн өдөр

Өнөөдөр Олон Улсын Музейн өдөр

2017/05/18

Монгол улсад 2003 оноос эхлэн музейн салбарын хамт олон жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэсээр 14 дэх жилтэйгээ золгож байна.

 Энэ жил “Музей ба ээдрээтэй түүх: Нээлттэй ярилцъя” уриан дор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бүх музейд энэхүү өдөрт зориулсан хөтөлбөрөө олон нийтэд нээлттэй танилцуулах аж.

Уг үйл ажиллагааг ОУМЗ-ийн Монголын Үндэсний хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулна.

Музейн өдөрт зориулсан арга хэмжээ өнөөдөр 10:00 цагт Монголын Үндэсний музейн гадаа талбайд зохиогдоно.

Анх 1977 онд Москвагийн ОУМЗ-ийн ХI-р Бага хурлаар “Олон улсын музейн өдөр”-ийг тэмдэглэх шийдвэр гарч, 1978 оны тавдугаар сарын 18-нд “Олон улсын музейн өдөр”-ийг Дэлхийн 150 гаруй оронд анх удаа тэмдэглэсэн. Үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг тодорхой уриан дор улс орон бүрт тэмдэглэдэг уламжлал тогтжээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна