Елга нэртэй немц овчарк нь тэсрэх аюултай биетийг илрүүлэн олох, тусгай бэлтгэгдсэн нохой байв.
Түүний эзэн нь эргүүл хамгаалалтын цагдаа Евгений Шестко. Евгений, Елга хоёрын эхний албан томилолт нь Ингушетэд байлаа.
Анх тэр хоёрыг очиход Ингушет цагдаа их л дурамжхан хүлээн авлаа.
Хэд хонож байтал нутгийн хоньчин цагдаагийн газар гүйн ирж, билчиж байсан хоньнууд нь дэлбэрэлтэнд өртөөд үхчихлээ, билчээрийг тэр чигт нь минажүүлсэн бололтой гэж хэлжээ. Сэжиг ч батлагдаж Елга явган цэрэг эсэргүүцэх 4 мина илрүүлжээ.
Өглөө нь нөгөө Ингушет цагдаа хүрч ирэнгүүтээ л өвдөг сөхрөн Елгаг тэврэн авч нойтон хоншоор дээр нь үнсэж, толгойг нь илж эрхлүүлэн, шинэ хүзүүвч бэлэглээд янз бүрийн амттан хиамаар дайлав. Тэдний дараагийн томилолт нь Чеченьд байв.
Эхний даалгавраараа Елга гар гранат илрүүлсэн бөгөөд хэд хоногийн дараа минажүүлсэн пулемётыг үнэрлэн мэдэж түүнийг авах гэж байсан 10 цагдаагийн амийг аваржээ.
Үүний дараа Грозный хотын Октябрийн дүүрэг дэхь минийг үнэрлэн олж Сунжа голын эрэг дээрхи боевикуудын 2 зэвсгийн агуулахыг илрүүлсэн зэрэг олон даалгаврыг гүйцэтгэжээ.
2012-03-сард ээлжит томилолтоор Чеченьд очсон Елга, мина гишгэх гэсэн цэргийн өмнүүр орж мина дээр хэвтээд дэлбэрч олон дайчидын амийг аварчээ. Эндээс тэр амь гарсан боловч шарх нь үгдэрсээр , өөрт нь хөшөө босгосон эзнийхээ гар дээр таалал төгсжээ.
Орчуулсан: Нэргүй Дашзэвэг
Сэтгэгдэл байхгүй байна