Эс-Сувейда мужид Сирийн армийнхан АНУ, Их Британий дэмжлэгтэй "Сирийн Чөлөөлөх Арми" сөрөг хүчний бүлэглэлтэй тулаан хийж эхэлсэн байна. Тус бүлэглэл Иордан, Ирак улсын хилийн ойролцоогоос Хомс муж руу барууны дэмжлэгтэйгээр хэд хоногийн өмнө дайралтаа хийсэн билээ. Одоогийн байдлаар ширүүн тулаан "Халкалаг" агаарын баазын дэргэд үргэлжилж байгаа ба сөрөг хүчнийхэн Сувейда, Хомс мужид байх газ-нефтийн орд газруудыг эзлэх зорилготой байгаа ажээ.
А.Лхагва
Сэтгэгдэл байхгүй байна