• Эхлэл
  • Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

2017/05/19

Энэ сарын 20-нд буюу маргааш “Автомашингүй өдөр” болно. Үүнтэй холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй юм байна.

Манай улс энэ өдрийг найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ өдөр “Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээн болно.

Тэмцээнийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна