• Эхлэл
  • Тагнуулын нислэгийн давтамж хүйтэн дайны үеийнхээс давжээ

Тагнуулын нислэгийн давтамж хүйтэн дайны үеийнхээс давжээ

2017/05/19

ОХУ-н сөнөөгч Су-27 ээлжит удаагаа АНУ-н нисэх хүчний тагнуулын Р-8А онгоцыг Крымын эргээс 160км зайд нислэг үйлдэж байхад нь дагалдан 6м хүртэл ойртож аюултай маневр хийсний дараа буцаасан байна.

Энэ явдал нь тавдугаар сарын 9, 12-нд тус тус давтагдажээ. Крымыг ОХУ нэгтгэснээс хойш энэ бүст АНУ-н онгоцнуудын тагнуулын нислэгийн давтамж нь хүйтэн дайны үеийнхээсч даваад байна.

Тавдугаар сарын 12-нд Глобал Хавк RQ-4 тагнуулын хүнд нисгэгчгүй онгоцыг илрүүлсэн байна. ОХУ-н АДХ цэргийн бэлтгэл орлогч командлагч хурандаа генерал Владимир Литвинов хэлэхдээ тагнуулын энэ нислэгүүдийн зорилго нь Хар тэнгисийн флотын шумбагч онгоцнуудыг хянах, радио тагнуул хийж ОХУ-н радиоэлектрон бүрдэлийн ажлын горим, тактик техникийн боломжийг тодорхойлж АДХЦ-н зенит пуужингын төхөөрөмжүүдийн сул талыг олохоор оролдох юм гэжээ, Одоо Крымд ОХУ-н агаар сансарын цэргийн АДХ 31-р дивиз байрлаж байна. Бүрэлдэхүүнд нь Севастопольд байрлах 2 дивизион С-300ПМ пуужинтай 12-р хороо, Феодосияд байрлах 2 дивизион С-400 Триумп пуужинтай 18-р зенит-пуужингын хороо байдаг гэнэ.

Орчуулсан: Ganbat Bekhbat


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна