• Эхлэл
  • “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн болж байна

“Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн болж байна

2017/05/20

“Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн болж байгаа бөгөөд тамирчид гараанаасаа гарлаа.

Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболдын мэдээлснээр “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор 31 мянган иргэн бүртгүүлжээ.

Марафоны нээлт өнөөдөр өглөө 9.30 цагт Сүхбаатарын талбайд болсон бөгөөд 10.00 цаг талбайн зүүн зам дээрээс гүйлтийн тэмцээний эхний оролцогчид гараанаас гарлаа.

Тэмцээнд оролцогчид 5, 10, 21, 42 км-ын зайд гүйнэ.

Түүнчлэн “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчдын дунд азын сугалаа явагдах юм байна.

Тэмцээнийг дэмжигч байгууллагуудын шагнал болон нийслэлийн усан спорт сургалтын төвүүд, спорт зааланд хичээллэх эрхээр шагнахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Times.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна