• Эхлэл
  • Рио-гийн Олимпийг зохион байгуулагчид ”зэвэрсэн ” 130 медалийг эргүүлэн авав

Рио-гийн Олимпийг зохион байгуулагчид ”зэвэрсэн ” 130 медалийг эргүүлэн авав

2017/05/22

A-NEWS (CA) - Өнгөрсөн онд Бразилд болсон Олимпоос авсан 130 гаруй медалийг зохион байгуулагчдад эргүүлэн өгсөн тухай мэдээлсэн байна. Олимпийн зохион байгуулалтын хорооны олон нийттэй харилцах захирал Марио Андрада Ройтерс агентлагт энэ тухай ярьсан бөгөөд медалиуд өнгөө алдан харалж зэвэрсэн байсан гэнэ. 

Буцаасан медалиудыг Бразилийн Зоосны үйлдвэр цутгасан ажээ. "Медалиудыг унагаж, бас буруу хэрэглэсэн болохоор гадаргууг бүрсэн лак нь арилсан байсан" гэж Олимп зохион байгуулагчид хэлсэн төдийгүй зарим медалиуд хэт хүйтний улмаас өөрчлөгдсөн байсан гэжээ. Андрада Бразилийн Зоосны үйлдвэр бүх медалиудыг засварлан эздэд нь эргүүлэн өгнө гэв. 

Рио-д болсон Олимпод зориулан 2488 медаль цутгасан бөгөөд медалиудыг цутгахдаа 30%-г нь дахин боловсруулсан металлаар хийсэн байна. 

Рио-гийн Олимп өнгөрсөн оны 8-р сард зохион байгуулагдсан бөгөөд 1968 онд Мехико-гийн Олимпоос хойш анх удаагаа Өмнөд Америкт болж буйгаараа онцлог байсан төдийгүй хамгийн их медалийн багцыг буюу 306-г гардуулж,  хамгийн олон орон (206) оролцсон Олимп болсон юм. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна