- Сувейда муж: Сирийн армийнхан ба түүний холбоотнууд болох "Хезболла", Иракийн Шийтийн бүлэг, Ираны тусгай хүчний бригадын дайчид АНУ-аас өгсөн агаарын цохилтыг үл харгалзан өргөн фронтоор Иордан, Иракийн хилийн нутгийг Сирийн сөрөг хүчнээс шуурхай чөлөөлж байна.
Орос улсын шууд нөлөөгөөр энэ удаа АНУ, Иорданыхан сөрөг хүчнийхэнд агаараас дэмжлэг үзүүлж чадахгүй болсон байна. Сөрөг хүчнийхэн Иорданы нутаг руу ухарч байна.
- Иракийн арми Сирийн цөлд Дамаск-Багдад чиглэлийн хурдны зам дээр Сирийн армийн цуваа ирж нэгдэхийг хүлээж байна. Хүлээх зуураа Америкуудад 1 удаа бөмбөгдүүлсэн бол Сирийн армийн цуваа замдаа 2 удаа бөмбөгдүүлсэн. Мөн Хезболлах, ОХУ-ын тусгай хүчин мөн Сирийн армид туслахаар нэгдсэн байгаа.
Тэд хамтран Йорданы хил дагуу бөөгнөрөлдөөд байгаа АНУ, Англи, Норвеги, Йордан болон СЧА-ийн эсрэг цэргийн ажиллагааг явуулж магадгүй болоод байна.
Орчуулсан: Лхагва Адьяа
Сэтгэгдэл байхгүй байна