• Эхлэл
  • Террористууд зургаан цагдааг хөнөөжээ

Террористууд зургаан цагдааг хөнөөжээ

2017/05/22

 

Алан хядах “Талибан” бүлэглэл өнгөрсөн амралтын өдөр Пакистаны Синд мужид террорист халдлага үйлдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Талибанчууд тус мужийн цагдаагийн байрны гадна халдлага үйлдсэн аж. Террористууд цагдаа нарын зорчиж явсан автомашин руу гал нээсэн гэнэ.

Уг халдлагын улмаас цагдаагийн зургаан албан хаагч амиа алдаж, нэг хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Мөн уг халдлагаас хэдхэн цагийн дараа тэсрэх бөмбөг суурилуулсан бүс зүүсэн амиа золиослогч этгээд цагдаагийн газрын ойролцоо амиа егүүтгэжээ. 

 

Эх сурвалж:gogo.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна