"Екатринбург-Их дуулга" тэмцээний эрэгтэйчүүдийн +100 кг-д Б.Тэмүүлэн хүрэл медаль хүртэв.
Тэрбээр эхний тойрогтоо Эстон Жухан Метисийг 59 секундэд даралтаар цэвэр ялаад, улмаар Алжирийн Наджир Тимарыг нэмэлт цагт торгуулиар ялж шилдэг наймд шалгарсан. Улмаар тус тэмцээнд жингээ тэргүүлэн барилдсан Румыний бөх Даниэль Натиг 38-хан секундийг зарцуулан даралтаар цэвэр ялжээ.
Хагас шигшээд Бразилийн Давид Моурад цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөө Унгарын Барна Борийг унаж шидэх мэхээр цэвэр ялж, тус тэмцээнээс цорын ганц хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Энэ удаагийн "Их дуулга" тэмцээнд Монголын 20 жүдоч зодоглож Б. Тэмүүлэн ганцаараа медалийн тавцанд ийнхүү гарлаа.
Эх сурвалж:gogo.mn
Сэтгэгдэл байхгүй байна