Өнгөрөгч амралтын өдрүүдээр ялагдашгүй Флойд Мэйвэдрийн “ТМТ” багийнхан өөрийн ирээдүй гэгдээд байгаа Жервонта Дэвисийн тулааныг Лиам Волшийн эсрэг Их Британид зохиосон.
Тэгвэл энэ тулааны хэвлэлийн бага хурлын үеэр Мони хочит Мэйвэйдэрийн ам мөн л эсрэг талыханд хандаж үг чулуудаад амжсан юм.
Тодруулбал Лиам Волш болон түүний хэвлэлийн бага хурал дээр ирсэн 2 ч хүнийг хамруулан “Та гурвыг нийлүүлээд ч би рингэн дээр зэрэг ялж чадна” гэж хэлсэн юм.
Түүний ярианд хамрагдсан хоёр хүн нь Волшийн төрсөн ах дүү нар байсан билээ.Өдгөө 40 нас хүрч байгаа боксчин эр мөн ЮүЭфСи-ийн тулаанч Конор МакГрегортой тулаан хийхэд тун ойрхон байгаа юм.
Холбооны удирдлага Дана Уайт Конор МакГрегорыг тулалдахыг зөвшөөрөн бөгөөд өөрсдийн саналыг “Мони”-ийн талд хүргүүлээд байгаа. Дэлхий нийт энэ тулааныг хүлээсээр байна. Хоёр тал хэн хэн нь нийт цугларсан бооцооны дийлэнх хэсгийг авах сонирхолтой байгаа нь тулаан явагдах цагийг улам л хойшлуулсаар байгаа юм.
Эх сурвалж shuud.mn
Сэтгэгдэл байхгүй байна