• Эхлэл
  • Дахин төлөвлөлтөөр хохирсон 64 иргэн түр орон сууцанд орохоор болжээ

Дахин төлөвлөлтөөр хохирсон 64 иргэн түр орон сууцанд орохоор болжээ

2017/05/23

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хохирсон 64 иргэн дамжин өнгөрөх түр орон сууцанд орохоор болж хотын даргаас батламжаа гардан авчээ.

Уг айл өрхүүд Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо Мамбадацан хийд орчмын В хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Их өргөө” ХХК-тай гэрээ байгуулж, газраа чөлөөлсөн боловч орон сууц ашиглалтад ороогүйгээс хүндхэн нөхцөл байдалд байсан аж. 

Тэд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд Баярсконстракшн компанийн барих орон сууцанд орох гэнэ.

Тус компани нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо буюу Хангай хотхоны ард 156 айлын орон сууц барьж буй талаар НЗДТГ-ын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна