Э.Бат-Үүл хотын даргаар ажиллаж байхдаа 39 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил гаргажээ
Нийгэм Нийслэл
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дугаар хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Тодотгол хэлэлцэхтэй зэрэгцэж, Э. Бат үүл даргын үеийн төсөв, санхүүгийн зарцуулалтанд хийсэн нийслэлийн аудитын байгууллагын дүгнэлт төлөөлөгчдийн анхаарлыг татаж байна. Аудитын дүгнэлтээр нэгхэн жилийн дотор 39 тэрбум төгрөгний зөрчил илэрсэн байна. Тухайлбал хөрөнгө оруулалтын данснаас нийгмийн асуудал шийдвэрлэхэд 500 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан,
- Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийхэд 904.7 сая төгрөгийг үрэлгэн зарцуулсан,
- Төсвөөс баяр ёслол, уралдаан тэмцээн, бэлэг дурсгал зэрэгт 163 сая төгрөг зарцуулж, үр ашиггүй зардал гаргасан,
- Засаг даргын нөөц сангаас урамшуулал, нийгмийн асуудал шийдвэрлэх, гадаад албан томилолт зэрэгт 948 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан зэргийг аудитаар тогтоожээ.
Мөн “Хотын дарга асан Э.Бат-Үүл 2016 онд сонгуулийн үр дүнд байгуулагдсан хотын шинэ удирдлагын багт 100 тэрбумын төсөвтэй хот хүлээлгэн өгсөн гэж ярьсан. Үнэн хэрэгтээ Ардчилсан намаас 84 тэрбум төгрөгийн өртэй хот хүлээлгэн өгсөн байна гэдгийг Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Сандаг-Очир онцоллоо. 2013-аас 2016 онд хотын дарга Э.Бат үүлын баг 3.1 их наяд төгрөг зарцуулсан байна. Гэтэл 2000-2012 оны хооронд буюу 12 жилийн хугацаанд Улаанбаатар хотын удирдлагууд нийтдээ 665.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Өнгөрсөн 12 жилийн төсвөөс 4 дахин их, санхүүгийн тооцоогоор бол 48 жилийн хотын төсвийг дөрөвхөн жилийн дотор зарцуулсан нь харагдана.” Нийслэлийн аудитын байгууллага санхүү, төсвийн энэ ноцтой зөрчлийг нарийвчлан гаргаж, дүгнэлтээ хотын удирдлагын шинэ багт хүргүүлсэн байна. Ийм их төсөв хөрөнгийн үрэлгэн зарцуулсан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг ч зарим иргэдийн хурлын төлөөлөгчид онцолж байна.
Эх сурвалж:zaluu.com
Сэтгэгдэл байхгүй байна