• Эхлэл
  • Монголын шигшээ баг дөрөвдүгээр байранд орлоо

Монголын шигшээ баг дөрөвдүгээр байранд орлоо

2017/05/25

Волейболын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт Буянт-Ухаа спорт цогцолбор болж, Монгол Улсын шигшээ баг дөрөвдүгээр байранд орлоо.

Хүрэл медалийн төлөөх тоглолтыг манай шигшээ багийнхан БНСУ-ын багтай хийсэн бөгөөд 3:0 харьцаагаар ялагдал хүлээв.

Хэсгийн тоглолтод хоёр баг таарч, эн тэнцүүхэн тоглолт үзүүлэн, БНСУ-ын баг нэгээр харин манай баг хоёроор гарсан.

13.00 цагаас эхэлсэн тоглолтод 25:19, 25:20, 25:15 харьцаатайгаар өндөрлөлөө.

Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг Макаогийн багийг 3:0 хожиж, БНСУ-ын багт 2:3-р хожигдсон юм. Харин өчигдөр Японы багтай учраа таарч хожигдсоноор хүрэл медалийн төлөө тоглохоор болсон.

Хоёр жилийн өмнө 2015 онд Зүүн Азийн АШТ Улаанбаатар хотод болоход манай баг мөн л БНСУ-ын багтай хүрэл медалийн төлөө тоглож, хожигдож байв.

Эх сурвалжgogo.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна