• Эхлэл
  • Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар боллоо

Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар боллоо

2017/05/25

Олон Улсын Валютын Сангийн захирлуудын зөвлөл хуралдаж, манай улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулах шийдвэрийг гаргасан талаар тус сангийн цахим хуудсаар мэдээллээ.

Энэ хөтөлбөрт хамрагдсанаар Засгийн газар нийт 440 сая ам.долларын зээлийг хөвөгч хүүтэй авах эрхтэй болж байна. Зээлийн хүү 2 хувиас хэтрэхгүй. Хөвөгч хүү тул тухай бүрт нь томьёолон тооцно. Хөтөлбөр гурван жилийн хугацаатай хэрэгжих ч зээлийг 10 жилийн турш төлнө.  

Мөн дахин 5,5 тэрбум ам.долларын санхүүжилтийг БНХАУ, Япон, БНСУ болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас авах эрхтэй боллоо.

ХӨТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛҮҮД:

Үргэлжлэх хугацаа: 3 жил

Зээлийн нийт хэмжээ: 440 сая ам.долларЗээлийн хүү: 2 хувьЗээлийн зарцуулалт: Төсвийн алдлагдлыг бууруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, арилжааны банкуудад дэмжлэг үзүүлэх.   

Эх сурвалж gogo.mn

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна