Манай улсын чадварлаг инженер техникийн мэргэжилтнүүд царцаа ногоон буюу "АН-2"-ийн шинэчилсэн загвар ТВС-2МС онгоцыг Монголдоо үйлдвэрлэх бэлтгэл ажилдаа ороод байна. Мнголын ард түний дунд “Царцаа ногоон”, “Чөдрийн ногоон”,”Номхон ногоон” гэх нэрээн олны танил хэдийн болсон АН-2 онгоцны шинэчилсэн загвар ТМС-2МС ямарч нөхцөлд бууж, суух боломжтой, ашиглалт сайтай зэргээрээ давуу талтай гэж мэргэжилтнүүд онцолж байв.
Одоогийн байдлаар манай улсад 20 гаруй хуучин загварын АН-2 онгоц байгаа аж.
Иргэний нисэхийн ерөнхий газрийн захиргаа удирдлагын газрын дарга Т.Батжаргал “Ард түмний минь унаа болсон энэ онгоцны хуучин хөдөлгүүр анх АШ-62 хөдөлгүүр ЗХУ-д дэлхийн хоёрдугаар дайны үед бүтээсэн байдаг. Хуучин царцаа ногоон онгоц В91-115 буюу их бие нь бинзенээр явдаг байлаа. Маш өндөр өртөгтэй байсан учир үйлдвэрүүд хаалгаа барьсан. Харин шинэчилсэн загварын онгоцонд Америкийн хөдөлгүүр тависнаар 1100 морины хүчин чадалтай болж цагт 170 литр бинзен зарцуулж улмаар онгоцны жин багасаж даац нь өмнөхөөс илүү нэмэгдсэн” гэлээ.
Дотроо 9 хүний суудалтай АН-2 хөлөг онгоц богино зайны нислэгтэй бөгөөд аймгийн төвөөс сум хооронд 250-300 км нисэх хүчин чадалтай бүтээгджээ. Автомашинаар 10 цаг явах байсан бол уг онгоц нэг цагийн хугацаанд тухайн газраа газарддаг байна. Эхний ээлжид хөдөө орон нутгийн замуудад туршилт хийж үзэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа нь энэ юм.
Манай улсад ТВС-2МС агаарын хөлөг онгоцын оролцоотой тулгамдсан асуудлууд маш олон байдаг. Тухайлбал сумын төвүүдэд автозамын байдал хүндрэлтэй, төмөр замын сүлжээ хөгжөөгүйгээс иргэд яаралтай тусламж авч чаддаггүй байна. Ялангуяа төрөх дөхсөн жирэмсэн эхчүүд түргэн тусламж авч чаддаггүй. Мөн хөдөө аж ахуйн салбарт бэлчээрийн талбайд хорхой шавьж их хэмжээгээр тархаж хөрс болон ургамалд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйл болж байна. Ой хээрийн түймрийн улмаас жил ирэх тусам улсын эдийн засаг, байгаль экологит хохирол учруулж байгааг албаны мэргэжилтнүүд онцоллоо.
Үүний хор хохирлыг багасгаж гал гарсан дариуд илрүүлж цаг алдалгүй унтраах нисэх онгоц ашиглах шаардлага гарч байгаа юм. Энэ ч үүднээс 20 жилийн хугацаанд монгол орны нутаг давсгэрт тохирсон хөнгөн агаарын хөлгийг эрэл хайгуул болгон ОХУ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс шинэчилсэн загварын онгоцыг үйлдвэрлэх ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна.
Засгийн газрын 2020 оны хөтөлбөрт тусгагдсан төлөвлөгөөт ажил байна УИХ-ын гишүүн парламентийн бүлгийн тэргүүн Б.Энх-Амгалан “1985-1987 онд хөдөө аж ахуйн яамны хөрөнгөөр хийгдсэн одоо тэр чигээрээ байгаа. Үүнд их бие далавчинд их засвар хийж Америкт үйлдвэрлэсэн Хонвель компаний ТПЭ-22 хөдөлгүүрийг тавьж таван халаалт цельёийг тавьж туршиж үзсэнээр манай нутаг дэвсгэрт тохирсон гайхалтай хөлөг онгоц бий болж байгаа юм. Энэ манай улсын нийгмийн хөгжилд болоод эдийн засгиийн хувьд хөрөнгө оруулалт болж байна. Онцгой байдал, Хилийн цэрэг, Батлан хамгаалах зэрэг маш олон байгууллагын үйл хэрэг хүчин зүтгэх боломж бүрдэх аж. Эхний ээлжид орон нутгийн сумдуудад нисгэж туршиж үзнэ. Ялангуяа алслагдсан хүрхэд бэрх сумдуудад төвөггүй буулт хийж байвал дараагийн алхамд шилжинэ. Энд зам, тээврийн яам, Засгийн газар, Иргэний нисэхийн газар,МИАТ дэмжлэг үзүүлж ажлын эхлэл тавигдаж байна” гэсэн юм.
Орос улсаас Монгол Улсад бэлэглэсэн ачаа тээврийн Ү-13 онгоц Монголд анх газардсан 1925 оны тавдугаар сарын 25-ны өдрийг Монголд нисэх хүчин байгуулагдсан өдөр гэж зүй ёсоор тооцдог. Хожим 1946 онд дээд зэрэглэлийн долоон онгоц, нэг По-2 онгоцтой Иргэний агаарын тээврийн тасаг байгуулагдаж, Дундговь, Сүхбаатар аймаг, Сайншанд, Өндөрхаан чиглэлд дотоодын иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Ингээд 1946, 1947 онд Ард түмний агаарын шуудангийн дүрэм болон агаарын шуудангийн онгоцны сүлд, тэмдгийг баталсан түүхтэй.
Монголын иргэний агаарын тээврийн хөгжилд 1956 онд шинэ эринийг нээжээ. Учир нь 1956 оны эхээр Орос улсаас таван Ан-2 онгоц ирж, нисгэгчдийн бэлтгэл амжилттай дууссанаар монголчууд хуваарьт нислэгээр тогтмол нисэх боломжтой болсон байна. 1987 оноос МИАТ компани Орос улсаас Ту-154 онгоц түрээслэн авч олон улсад нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд Оросын Москва, Эрхүү, Хятадын Бээжин хотод төлөөлөгчийн газраа нээжээ.
Сэтгэгдэл байхгүй байна