Монголын бартаат замын авто спортын холбооны цомын аварга шалгаруулах "Mazaalai cup 2017" бартаат замын тэмцээн зургаадугаар сарын 3,4-ний 09:00 цагт "Морингийн даваа"-нд болох гэж байна.
Мазаалай хамгаалах ажилд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой уг тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн:
Сонирхогчийн ангилал буюу ТR1
Мэргэжлийн ангилал буюу ТR3
Truck ангилал буюу Том оврын автомашин 4x4, 6x6
UTV ангилал гэсэн дөрвөн ангиллаар болно.
Тэмцээний эхний өдөр сонирхогчийн ангилал болон utv ангилал, хоёр дахь өдөр мэргэжлийн болон Truck ангилалд уралдах юм.
Эх сурвалж:gogo.mn
Сэтгэгдэл байхгүй байна