Алеппо муж: Сирийн армийн тусгай дивиз "Барсууд", ба "Лива Аль-Кудс" -ын дайчид Орос-Сирийн нисэх бүлэгийн агаарын дэмжлэгтэйгээр ИУ-ханд цохилт огч нэг өдрийн дотор 12 сууринг чөлөөлж Маскана хотод 1,5 ойртож чадсан байна. ИУ-хан тус хотын захад хүнд техникээр зэвсэглэсэн том булэг бий болгосон богоод ойрын хэдэн цагт томоохон тулаан эхлэх болоод байна.
Тус мужийн хойд хэсэгт "САХ" курдын хүчин хоёрдахь өдрөө Туркийн цэргийхэнтэй хилийн дагуу хүнд зэвсэг хэрэглэсэн тулаанууд хийж байна.
Ракка муж: Ракка хотын баруун, хойд, зүүн хэсгээр курдын хүчнийхэн ИУ-ний эсрэг хэд хэдэн цохилт өгч хагас бүслэлтийг дотогшоо хумиж 1.5 км зайд байна.
Хомс муж: Сирийн армийн давшилтанд ИУ-хан хохирол ихтэй Пальмира хотоос баруун хойд хэсгээр ухарч эхэлсэн байна. Алеппо-Ханашир чиглэлээр Сирийн армийхан шинэ хүчээр давшилтанд бэлдэж эхэлсэн байна.
Давшилт амжилтай болж чадвал энэ хэсэгт ИУ- ний томоохон хүчийг бүслэх боломжтой болж байгаа болно.
Дераа муж: Дераа хотын байдалыг харгалзан нэмэлт хүч болгон 4-р танкийн дивиз ба сайн дурын явган цэргийн бригадыг илгээсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна