Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд 10 морьт эргүүл, 9 нохойт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэлжээ.
Нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулан ажиллах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас “Эргүүл” дэд хөтөлбөрийг боловсруулан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан. Хөтөлбөрийн хүрээнд ийн морьт, дугуйт болон нохойт эргүүл үүрэг гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл байхгүй байна