• Эхлэл
  • Хятадын нэрт аялагч Улаанбаатарт аялж байна

Хятадын нэрт аялагч Улаанбаатарт аялж байна

2017/05/30

Хятадын нэрт аялагч, блогчин, нийтлэлч Сун Жиэн болон түүний багийнхан Улаанбаатар хотод жуулчлан ирээд байгаа талаар Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Аялагч Сун Жиэн нь дэлхийн 105 орноор аялснаас 40 гаруй нь тухайн улсын Засгийн газар, төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр аялжээ. Ингэхдээ аяллын маркетинг сурталчилгааг хийж, сошл ертөнцөд эерэг мэдээллийг хүргэдэг байна.

Тухайлбал, БНСУ-ын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг үе шаттайгаар, гурван жилийн хугацаанд сурталчилснаар Хятадын аялал жуулчлалын урсгалыг Солонгос улс руу чиглүүлэхэд ихээхэн нөлөөлж чадсан байна.

Түүний Улаанбаатарт буусны дараах “Улаанбаатар аюулгүй хот” хэмээн тодотгосон анхны сэтгэгдлийг 5 сая хүн үзсэн байна. Мөн Улаанбаатарын шөнийн талаарх эерэг нийтлэлийг 20 минутын дотор 300 000 хүн үзжээ.

Аялагч Сун Жиэний багийнхантай хийх чөлөөт уулзалт тавдугаар сарын 31-ний өдөр 17.00 цагт НАЖГ-ын Мэдээллийн танхимд болох юм байна.  Тэрбээр дэлхийн улс орнуудаар аялсан түүх, аялал жуулчлалын салбар дахь маркетинг сурталчилгаа, Хятадад интернетийн ямар хэрэгсэл ашиглах нь үр дүнтэй вэ зэрэг сонирхолтой сэдвээр ярилцана. Тэрбээр манай улсад ирэх сарын 2-ны өдрийг хүртэл аялах юм байна. 

Сун Жиэн болон түүнийг багийнхныг Нийслэлийн аялал жуулчлалын газар, “Мөнх Харилцаа” ТББ байгууллага, “Жуулчин” ХХК, “Монгол Номадик” жуулчны бааз зэрэг газрууд хамтран түүнийг Улаанбаатар хотод урьжээ.

Эх сурвалж:gogo.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна