Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээнд түрүүлснээр 38 дахь удаагаа эзэн хааны цомыг хүртсэн их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр эх орондоо ирлээ.
Бүтэн жилийн турш түрүүлж чадаагүй Хакүхо аварга эргэн ирсэн гэдгээ хүчтэй зарлаж, энэ сарын тэмцээнд нэг ч өвдөг шороодолгүй түрүүлсэн юм. Их аварга 13 дахь удаагаа нэг ч уналгүй эзэн хааны цомыг хүртсэн нь энэ.
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал эх орондоо долоо хоногийн хугацаатай иржээ.
Эх сурвалж:gogo.mn
Сэтгэгдэл байхгүй байна