Ахуйн газ үнэртсэний улмаас хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна.
Газнаас болж амь насаа алдах тохиолдол их байгаа хэмээн хэвлэл мэдээллийг хэрэгслээр эцэг
эхчүүд болон хүүхдүүдэд байнгын сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж буй хэдий ч төдийлөн үр дүнд
хүрэхгүй байгаа нь харамсалтай.
Өнгөрсөн ням гаригт л гэхэд Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд 15 настай хоёр хүүхэд газ үнэрлэж
нэг нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Харин нөгөө хүүхэд нь ГССҮТ-д
эмчлүүлж байгаа юм байна. Энэхүү хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж буй.
Тиймээс эцэг эхчүүддээ шилжилтийн насны хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулахыг цагдаагийн
байгууллагаас сануулж байна.
Эх сурвалж:baatar.mn
Сэтгэгдэл байхгүй байна