Боловсролын зээлийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрөөс сургалтын төлбөрийн тэтгэлэг, оюутны хөгжлийн зээл олгох ажлыг дараах холбогдох тогтоол, тушаалын дагуу хэрэгжүүлж байна.
Үүнд :
1. Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоол; / http://www.legalinfo.mn/law/details/9870 /
2. Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 10 сарын 05-ны өдрийн 111 дүгээр тогтоол; /www.legalinfo.mn/law/details/12193?lawid=12193 /
Оюутны хөгжлийн зээл
Зээл нь дараах төрөлтэй байна. Үүнд:
1. Хүү бууруулах зээл /12 сар/
2. Богино хугацаатай зээл / 12 сар/
3. Урт хугацаатай зээл / 120 сар хүртэл/
Хүү бууруулах зээл:
Оюутны сургалтын төлбөрт төлөхөд зориулж өмнө олгосон зээлийн үлдэгдлийг шинэ нөхцөлтэй /жилийн 5% хүүтэй/ зээлд шилжүүлэх зээлийг хүү бууруулах зээл гэнэ.
Зээлийн нөхцөл
Нөхцөл: |
Хүү бууруулах |
Хүү: |
5% |
Хэмжээ: |
Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр |
Давтамж: |
Жилд 2 хүртэл удаа |
Хугацаа: / сараар/ |
Цалин, тэтгэвэр, малчны зээлийн дуусах хугацаагаар. / дээд хэмжээ 12 сар хүртэл/ |
Зээлийн ерөнхий шаардлага:
1. Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
2. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
3. Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
4. Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
5. Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
6. Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 400≤, оюутан 2.0 ≤;
7. “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.
Зээлийн эргэн төлөлт:
Өмнө олгосон зээлийн дуусах хугацаагаар, хамгийн ихдээ 12 сарын хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлнө.
Богино хугацаатай зээл:
Сургалтын төлбөрийн зориулалтаар авсан, 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй зээлийг богино хугацааны зээл гэнэ.
Нөхцөл: |
Богино хугацаат |
Хүү: |
5% |
Хэмжээ: |
Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр |
Давтамж: |
Жилд 2 хүртэл удаа |
Хугацаа:/ сараар/ |
12 сар хүртэл |
Зээлийн ерөнхий шаардлага:
1. Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
2. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
3. Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
4. Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
5. Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
6. Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 400≤, оюутан 2.0 ≤;
7. “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.
Зээлийн эргэн төлөлт:
Энэхүү зээл нь үндсэн төлбөр болон зээлийн хүүг 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй.
Урт хугацаатай зээл:
Оюутан сургалтын төлбөрийн зориулалтаар авсан, сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусгах зээлийг урт хугацааны зээл гэнэ.
Нөхцөл: |
Урт хугацаат |
Хүү |
5% |
Хэмжээ |
Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр |
Давтамж |
Жилд 2 хүртэл удаа |
Хугацаа/ сараар/ |
120 сар хүртэл |
Зээлийн шаардлага:
1. Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
2. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
3. Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
4. Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
5. Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
6. Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 650≤, оюутан 3.0≤ байна. Харин тэргүүлэх ач холбоглолтой мэргэжилээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн 2.3≤ тохиолдолд урт хугацааны зээлд хамрагдах боломжтой;
7. “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.
Зээлийн эргэн төлөлт:
Энэхүү зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилна. Сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусгана. Тухайн оюутан суралцаж байх хугацаандаа зөвхөн зээлийн хүүг төлнө.
Нэмэлт мэдээлэл:
· Зээлдэгч тухайн сонгосон банкны тавигдах шаардлагыг хангасан байна /Зээлдэгч харилцагч банкандаа хүсэлт гаргавал давуу талтай/;
· Банкны шаардлага хангасан зээл хүсэгч нь оршин суух харьяан дахь тус банкны дурын салбарт хандах боломжтой;
· Зээлийн хугацаа нь ОХЗээлийн сонгосон төрөлд заасан хугацаагаар олгогдоно
· Зээлээр хэмжээ нь тухайн сургуулийн удирдах зөвлөлөөс тогтоосон 1 жилийн сургалтын төлбөрийн дүнгээс хэтрэхгүй. Хичээлийн жилд 2 удаагийн давтамжтайгаар хэсэгчлэн олгож болно;
· Зээлийн материалыг ажлын 1-2 өдрийн дотор судална;
· “Оюутны хөгжлийн зээл”-ийг 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн сар бүр тогтмол олгоно.
Сэтгэгдэл байхгүй байна