• Эхлэл
  • Дэлхийн хүн ам 2050 онд 9.8 тэрбумд хүрнэ

Дэлхийн хүн ам 2050 онд 9.8 тэрбумд хүрнэ

2017/06/22

Өнөөдөр 7.6 тэрбумд хүрээд байгаа дэлхийн хүн ам 2050 онд 9.8 тэрбум болж өсөхийг НҮБ-ын тайланд дурджээ. Тэр үед дэлхийн хамгийн олон хүн амтай улсаар Энэтхэг тодорч, Хятадыг ардаа орхих гэнэ. Харин гуравдугаар байрт АНУ-ыг гүйцсэн Нигери улс жагсах аж. Эдгээр тоо баримтуудыг НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн асуудал хариуцсан байгууллага тооцоолж гаргажээ.

Хэдийгээр төрөлтийн тоо буурсан ч жил бүр 83 саяар дэлхийн хүн ам нэмэгдэхээр байна гэж онцолсон байна. Энэ хурдаараа хүн төрөлхтөн 2030 онд 8.6 тэрбум, 2050 онд 9.8 тэрбум, 2100 онд 11.2 тэрбум болж өсөхөөр байгаа гэнэ.
 

http://times.mn/uploads/django-summernote/2017-06-22/761f213d-1ab6-420e-83cf-814f14b52321.png
 

2050 онд Африкийн 26 орны хүн ам доод тал нь хоёр дахин өсөх бол дэлхийд хамгийн хурдтай өсөх үндэстэн нь Нигеричүүд байх юм. Үүнтэй зэрэгцэн хөгшрөлт нэмэгдэж, 2050 онд 60-аас дээш настнуудын тоо хоёр дахин өсөх бол 2100 онд гурав дахин нэмэгдэх ажээ. Үүнийг тоогоор илэрхийлбэл 2017 онд 962 сая настантай байсан дэлхий 2050 онд 2.1 тэрбум, 2100 онд 3.1 тэрбум өндөр настантай болно гэж тайланд өгүүлсэн байна.

Эх сурвалж: AFP

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна